Удаан хугацаанд үргэлжилсэн таамаглалын эцэст Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондоор сонгогдлоо

Д.Халиунаа
2026-11-17

Английн жүжигчин Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээх жүжигчнээр сонгогдсоныг “Amazon MGM Studios” даваа гарагт зарлалаа. Роберт Паттинсоныг бид “Harry Potter and the Goblet of Fire”, “Twilight” болон “The Batman” зэрэг алдартай кинонд дүр бүтээснээр нь сайн мэдэх билээ. Тэрээр мөн өнгөрсөн долоодугаар сард нээлтээ хийсэн Кристофер Ноланы “Oddysey” кинонд эсрэг дүр бүтээсэн юм. 

Роберт Паттинсон 40 насандаа “007” дугаартай домогт тагнуулчийн дүрийг бүтээх долоо дахь жүжигчнээр сонгогдсон бөгөөд 26 дахь кино 2028 онд нээлтээ хийх төлөвтэй байна. Киноны найруулагчаар Денис Вильнев ажиллах бол зохиолыг Стивен Найт бичих аж. 

  • Паттинсон уг дүрд сонгогдсондоо талархаж буйгаа илэрхийлж, Жеймс Бонд бол кино урлагийн хамгийн домогт дүрүүдийн нэг бөгөөд 007-г бүтээх боломж олдсон нь амьдралынх нь нэр төрийн хэрэг хэмээн мэдэгджээ.

Уг цувралын сүүлийн бүтээл 2021 онд “No Time To Die” нэрээр дэлгэцнээ гарсан ба дараа жил нь Амазон компани киног бүтээгч “MGM” студийг 8.5 тэрбум ам.доллароор худалдан авсан байдаг. 

Жеймс Бондын цувралын хамгийн сүүлийн бүтээл болох “No Time to Die” 2021 онд дэлгэцнээ гарсан. Үүнээс жилийн дараа буюу 2022 онд “Amazon” компани “MGM” студийг 8.45 тэрбум ам.доллароор худалдан авсан юм.

Шинэ Жеймс Бондын дүрд хэнийг сонгох тухай таамаглал сүүлийн саруудад эрчимжиж, олон жүжигчний нэр яригдаж байв. Тухайлбал, “Kalshi” таамаглалын зах зээлийн платформын арваннэгдүгээр сарын 12-ны мэдээллээр Английн жүжигчин Каллум Тернер 34 хувийн үзүүлэлтээр жагсаалтыг тэргүүлж, Роберт Паттинсон 32 хувиар удаалж байжээ. Харин Жек Лоуден 30 хувийн үзүүлэлттэй гуравдугаарт бичигдсэн байна.

 


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe