Хотын дарга асан Х.Нямбаатар Канад улсын Ванкувер хотод байгаа тухай иргэн мэдээлэв. Түүний Ванкуверын Starbucks-ийн салбарт тухлан суугаа зургийг иргэн цахим орчинд нийтэлсэн байна.
Зураг дээрх улаан тоосгон хана, ногоон хүрээтэй цонх, өндөрлөг террас, төмөр хашлага зэргийг Ванкуверын Starbucks-ийн салбаруудтай харьцуулахад Yaletown дүүргийн 1195 Mainland Street хаягт байрлах салбартай тохирч байна. Мөн тус салбар гадаа террастай болох нь үл хөдлөх хөрөнгийн мэдээллээр батлагдаж байна.
Ташрамд дурдахад хотын дарга асан Х.Нямбаатар Канад улсад сурч боловсорч байгаагаа өөрөө ид тод зарласан. Мөн Канадаас бямба гараг бүр мэдээлэл хийж, цахим орчинд идэвхтэй байгаа билээ.
Сэтгэгдэл үлдээх