Америкийн алдарт дуучин Майли Сайрус 2026 оны арваннэгдүгээр сарын 21-нд Калифорни мужийн Палм-Спрингс хотод хөгжимчин Макс Морандотой хуримласан тухай мэдээлжээ.
Түүний нөхөр Макс Морандо гэж хэн бэ?
Түүний нөхөр Макс Морандо (Maxx Morando) нь Америкийн Liily рок хамтлагийн бөмбөрчин, дуу зохиогч юм. Тэрбээр 1998 онд төрсөн бөгөөд Майли Сайрусаас зургаан насаар дүү. Өдгөө 28 настай Макс Морандо нь АНУ-ын Лос-Анжелес хотын Liily альтернатив рок хамтлагийн бөмбөрчин, хөгжмийн продюсер, дуу зохиогч юм.
Тэрбээр 2015–2018 онд The Regrettes панк рок хамтлагт бөмбөрчин байсан бөгөөд дараа нь Liily хамтлагт нэгдсэн байна.
Макс Морандо зөвхөн хамтлагийн хөгжимчин төдийгүй Майли Сайрусын уран бүтээлийн хамтрагч юм. Тэрбээр дуучны 2023 онд гаргасан Endless Summer Vacation цомгийн “Handstand”, “Violet Chemistry” дуунуудыг бүтээлцсэн. Мөн 2025 оны Something Beautiful цомгийн хэд хэдэн дууны продюсер, зохиогчоор ажиллажээ.
Хосууд 2021 онд найзынхаа зохион байгуулсан болзоогоор танилцаж, 2025 оны арванхоёрдугаар сард сүй тавьсан байна. Макс Морандо Японы Киото хотын нэгэн цэцэрлэгт хүрээлэнд Майлид гэрлэх санал тавьжээ. Тэд хуримын ёслолоо 2026.11.23-нд гэр бүл, ойр дотнын найз нөхдийн хүрээнд зохион байгуулжээ.
Энэ нь Майли Сайрусын хоёр дахь гэрлэлт юм. Тэрбээр өмнө нь жүжигчин Лиам Хемсворттой 2018 онд гэрлэж, 2020 онд салсан билээ.
Сэтгэгдэл үлдээх