Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан хээрийн цасны хэмжилтээр арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ. Цасны зузаан Увсын Бөхмөрөн, Наранбулаг, Өмнөговь, Өндөрхангай, Ховд, Хяргас, Цагаанхайрханд 30 см гүн тогтсон байна. Мөн Завханы Баянтэс, Тэлмэн, Тэс, Цэцэн-Уул сумдад 30 см-ээс их зузаан цас унажээ.
Үүнээс гадна Увс аймгийн Зүүнхангай, Малчин сумд болон Завханы Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Сонгино, Түдэвтэй, Хөвсгөлийн Цагаан-Уул сумдад 21–30 см цас унасан нь нийт нутгийн дөрвөн хувийг эзэлж байна.
Дараах аймаг сумдад цасны зузаан арай бага 10-20 см зузаантай байна. Баян-Өлгийн Сагсай, Цэнгэл, Увсын Баруунтуруун, Түргэн, Ховдын Дарвид цас арай бага унажээ. Мөн Завхан Алдархаан, Отгон, Тосонцэнгэл, Цагаанчулуут, Улиастай, Говь-Алтайн Халиун, Баянхонгорын Гурванбулаг, Хөвсгөлийн Жаргалант, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Эрдэнэбулган, Булганы Бугат, Могод, Сэлэнгийн Ерөө, Мандал, Орхон, Орхонтуул, Хүдэр бага зэрэг цастай. Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор, Шарын гол, Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Заамар, Цээл, Угтаалцайдам сумдад 11–20 см цастай байна. Бусад нутгаар 10 см-ээс бага цастай буюу нийт нутгийн 63 хувийг тус тус эзэлж байна.
Өмнөх арав хоногтой харьцуулахад цасан бүрхүүлтэй нутгийн хэмжээ 60 хувиар нэмэгджээ.
Сэтгэгдэл үлдээх