BTS, BIGBANG, CORTIS хамтлаг энэ жилийн “MAMA Awards”-ын гол шагналуудыг түүлээ

.Graph
2026-11-23

К-поп хөгжмийн шилдгүүдийг тодруулдаг “MAMA Awards 2026” шагнал гардуулах ёслол энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Японы Осака хотод зохион байгуулагдлаа. Ёслолыг “CJ ENM”-ийн “Mnet Plus” платформоор дэлхий даяар шууд дамжуулжээ.

Энэ жилийн шагнал гардуулах ёслолын онцлох үйл явдлын нэг нь домогт “BIGBANG” хамтлаг 20 жилийн ойгоороо тайзнаа гарсан явдал байв. Тус хамтлаг хамгийн сүүлд 2015 онд ХонгКонгд болсон “Mama Awards”-ийн тайзнаа гарснаас хойш есөн жилийн дараа буюу 2024 онд анх удаа эргэн ирсэн юм. 

“BTS” хамтлаг оны шилдэг уран бүтээлч (Artist of the Year), шилдэг эрэгтэй хамтлаг (Best Male Group), оны шилдэг цомог (Album of the Year) гэсэн гурван томоохон шагнал хүртжээ. Гэсэн ч тэд аялан тоглолтын хуваарийн улмаас шагнал гардуулах ёслолд биечлэн ирээгүй байна. Тус хамтлаг “ARIRANG” цомгоороо оны шилдэг цомгийн эзэн болсон бөгөөд энэхүү цомог нь энэ оны дөрөвдүгээр сард “Billboard 200” чартыг гурван долоо хоног дараалан тэргүүлжээ. 

Харин шилдэг эмэгтэй хамтлаг (Best Female Group) шагналыг “IVE” хүртсэн бол оны шилдэг дуу (Song of the Year) номинацид “CORTIS” хамтлаг “REDRED” дуугаараа шалгарчээ. Мөн Хваса “Good Goodbye” дуугаараа шилдэг гоцлол вокал үзүүлбэр (Best Vocal Performance Solo) шагнал хүртжээ.

“BIGBANG” хамтлаг “BiiiG” дуугаараа шилдэг дууны клип (Best Music Video) болон оны шилдэг шинийг санаачлагч (Music Visionary of the Year) номинацид тэргүүлсэн байна. Түүнчлэн “MAMA Awards”-ын дөрвөн том шагналын нэг болох фенүүдийн санал хураалтаар тодруулдаг “Fans’ Choice of the Year with Visa” шагналыг “ENHYPEN” хамтлаг хүртжээ. 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe