УИХ таныг сонсож байна цахим хуудаст иргэдээс хамгийн их ирсэн санал, гомдол нь зээлийн хар жагсаалт болон зээлийн хүүгийн талаар байна. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч, УИХ-ын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкын удирдлагад чиглэл өгч иргэдээс ирсэн гомдлыг шат дараатайгаар шийдэж эхэлсэн гэдгээ өчигдөр өөрийнхөө цахим хуудсаар ярив. Үндсэн ойлголт нь 1.5 сая төгрөг хүртэлх зээл авч түүнийгээ төлж чадалгүй хар жагсаалтад орсон иргэдэд хар жагсаалтаас гарах боломж олгож байгаа юм байна. Иргэн та 1.5 сая төгрөг хүртэлх зээлээ төлсөн тохиолдолд шууд хар жагсаалтаас гарах юм. Бага хэмжээний зээл төлөөгүйгээс болж орон сууц, авто машины зээлд хамрагдаж чадахгүй боломжоо хаалгаад байсан нь өөрчлөгдөж байна. Мөн гар утас, цахилгаан, дулаан, ус зэрэг төлбөрүүд өнөөдрөөс эхлэн зээлийн оноонд нөлөөлөхгүй байхаар шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл үлдээх