Э.Ууганзаяа: Миний аав залуу халуун насаа хүнд өвчтэй ээжийг минь асарч, биднийг хүн болгохын төлөө зориулсан, харин одоо өөрөө хүнд өвдчихлөө

.Graph
2026-11-24

Э.Ууганзаяа салбартаа 15 жил ажиллаж байгаа туршлагатай сэтгүүлч. Өвдөж зовсон хүмүүст, өнчирч үлдсэн хүүхдүүдэд, орон гэргүй, очих газаргүй болсон нэгэнд тэр хэзээ ч төвөгшөөлгүй мэдээ бичиж, нэвтрүүлэг цацаж тусалж ирсэн. “Хүмүүст тусалцгаая” гэж олныг уриалж ирсэн тэрбээр энэ удаад “Надад туслаач” гэж олон түмэнд хандаж байна.  Түүний аав Г. Эрдэнэ-Уул уушгины хорт хавдраар оношлогджээ. Амийг нь аврахын тулд нэн даруй гаднын улсыг зорих шаардлагатай болж, эмчилгээний зардалд 80-100 орчим сая төгрөг хэрэг болжээ. “Цаг алдаж болохгүй, яаралтай эмчилгээнд ор гэж” эмч нар хэлсэн тул иргэд, олон нийтээс туламж гуйж, хандивын данс тавихаас өөр аргагүйд хүрээд байгаагаа тэрбээр учирлаж байна. 

Э. УУГАНЗАЯА TV5 ТЕЛЕВИЗИЙН СЭТГҮҮЛЧ

Э.Ууганзаяа айлын том охин. Нэг дүүтэй. Тэд бага балчраасаа л хүнд өвчтэй ээжийгээ асарч тойлсоор ирсэн. Эм тариаг нь дөхүүлж, эмнэлэг, сургууль, гэр гурвын дунд зогсоо зайгүй гүйсээр тэдний хүүхэд нас өнгөрчээ. Аав нь амьдралын төлөө зүтгэж өвөл зун, өдөр шөнө, халуун хүйтнийг ажралгүй зүтгэж ирсэн. Хүүхдүүд нь том болж, одоо л нэг амсхийх нь гэтэл харамсалтай нь хүнд өвчинтэй нүүр тулжээ. 

Үзэгч та олон арван хүнд тусалж явсан түүнд болон түүний аавд сэтгэлийн дэм өгч, эмчилгээний зардалд хандив өгөхийг хүсвэл хаан банкны дансанд сэтгэлийн өглөгөө хийгээрэй. 

ХААН БАНК: 31000500 5684080720 /Ш.ЧУЛУУНПҮРЭВ, ЭЭЖ/

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe