Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 3.9 сая төгрөг завшсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

.Graph
2026-11-24

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлсэн зарим хэргийн талаар мэдээлжээ. Жишээлбэл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын ... газрын дарга Б.Ц, мэргэжилтэн Б.М, нягтлан бодогч М.М нар бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласныг мөрдөгчид тогтоожээ. Тэд бүлэглэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Төрийн сангийн данснаас нийт 3.9 сая төгрөгийг гаргаж, бусдад давуу байдал бий болгосон гэнэ. Эл хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. 

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe