Н.Учрал: 10 жил болсон” шувуу” байна. Одоо бүр “шувуу” болоод ниснэ гэсэн хандлага тогтчихож

.Graph
2026-11-25

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэж, улмаар УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 

Ерөнхий сайд Н.Учрал:

- 18 настай хүүхэд iphone 16, 17 хулгайлаад тав, зургаан жилийн ял авч байхад татвар төлөгчийн мөнгөөр цалин авч байгаа нийтийн албан хаагч, улс төрийн албан хаагч нар хууль бусаар хөрөнгөжчихөөд 50 саяар торгуулаад ял завшаад өнгөрч болохгүй. Шударга бус байдлыг таслан зогсооё. Авлигын хэрэг онцлогтой ,санхүүгийн  нарийн схемтэй. Албан тушаалаа урвуулан ашиглаж, өмч хөрөнгөө нуун, шилжүүлдэг. Гадаад улсад хөрөнгө байршуулах явдал түгээмэл байна.  

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

- 2002 оны нөгөө “Хар” хуулиар таван хохирогчийн нэгийнх нь хохирлыг барагдуулж чаддаг байсан. Дөрөв нь хохироод үлддэг байсан. Одоо Ерөнхий сайдын хэлсэнчлэн авлигын улмаас хураасан хөрөнгийг улсын төсөвт төвлөрүүлж, заавал хураадаг болох хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: 

-Засгийн газар авлигаас олсон хөрөнгөөр ийм юм хийхээр боллоо. Ийм том эмнэлэг, стадион ч юм уу хийнэ гээд зарлачихвал яадаг юм. 

Ерөнхий сайд Н.Учрал: 

-Авлигачдаас хураасан, нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг нийгмийн сайн сайханд зарцуулахаар шийдвэрлэж байна. Ялангуяа офшшор бүсэд байгаа хөрөнгийг олж ирнэ. “Шувуунууд” олон улсад хөрөнгө мөнгө босгож байна. Манайх шиг байгалийн баялагтай улс эл хуулийг баталснаар тусгайлсан Авлигын дагнасан шүүх байгуулах боломж нээгдэж байна. Эхнээсээ 10 жил болсон” шувуу” байна. Одоо бүр “шувуу” болоод ниснэ, асуудалгүй гэсэн хандлага хүмүүст тогтчихож. Тиймээс авлигын мэргэшсэн шүүхтэй болох нь олон улсын зөв хандлага. Олон улсын эл санаачилгад манай улс нэгдэнэ. Ингэж байж, татвар, хууль, санхүүгийн байгууллагынхан авлигаас авсан хөрөнгөөр тусгай сан нээж, иргэдийн сайн сайхныг төлөө зарцуулахаар Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэж, улмаар УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe