АТГ нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 109 гомдол, мэдээллийг шалгаж, 22-ыг нь шийджээ. Мөн 9 гомдол, мэдээллийг нь хуульд заасан хариуцлага тооцуулахаар холбогдох газарт нь шилжүүлсэн байна.
Гомдол, мэдээллийг хянан шалгах явцад Сэлэнгэ аймгийн Шаамар сумын удирдах албан тушаалтан “Б” нь нэр бүхий 18 иргэний өмчлөлийн газрын байршлыг өөрчилж, улмаар дээрх байршилд төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр аж ахуй нэгжид 5,0 га газрыг эзэмшүүлсэн нь тогтоогдсон байна. Мөн шийдвэр гүйцэтгэгч “О” нь төлбөр авагч талаас өөртөө зээл авсан зэрэг үйлдлийг илрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ.
Түүнчлэн хяналт шалгалтын явцад нийтийн албан тушаалтан Э.Х-ын гэр бүлийн гишүүний 2024-2025 оны орлого, албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын байгууллагатай хамтарсан хяналт шалгалт хийж, 12,1 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлсэн ч 151,2 сая төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр акт тавьжээ.
Сэтгэгдэл үлдээх