Ирэх сараас сайжруулсан түлшийг 7 биш 14 шуудайгаар олгоно

.Graph
2026-11-25

УИХ-ын С.Цэнгүүн өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын иргэдтэй уулзаж, сайжруулсан түлш борлуулдаг цэгүүд дээр ажилласан. Улмаар нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, хотын дарга Б.Пүрэвдагвад иргэдийн санал, гомдлыг уламжилсан билээ. 

Тэрбээр өнөөдөр өөрийн нүүр номдоо “Хотын даргад  тавьсан шаардлага тодорхой хэмжээгээр биелсэнд баяртай байна. Ирэх сараас 14 хоногийн хэрэгцээ буюу 14 шуудай сайжруулсан түлшийг нэг дор худалдан авах нөхцөл бүрдэж, түлшний төрлөөс хамааран 52,500-70,000 төгрөгөөр хоёр долоо хоногийн нөөцөө татах боломж бүрдэж байна. Өмнө нь ингэж нэг дор бөөнөөр худалдан авах боломжгүй. Үүнээс болоод зарим үед иргэн галгүй хонох эрсдэл үүсээд байв” хэмээн бичжээ. 

Арванхоёрдугаар сараас эхлэн айл өрхүүдэд 14 хоногийн хэрэгцээний түлшийг ийн нэг дор худалдаан авах нь. Өмнө нь нэг өрх долоо хоногт долоон шуудай нүүрс авах лимиттэй байсан юм. Үүнээс гадна өвлийн оргил ачааллын үед шаардлагатай тохиолдолд нэмж ажиллуулах 54 нөөц цэгийг бэлтгээд байгаа аж.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe