Улсын заан Д.Алтанцоож түрүүллээ

.Graph
2026-11-26

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой, чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаан урам сайхан боллоо. Барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-014 анги, Юү Эл И ХХК, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Эбэг ХХК, Хан Хэнтийн аварга дэвжээний бөх, улсын заан Даваасүрэнгийн Алтанцоож түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Автобус-1 ТӨК, Тэргүүн Саруул Зам ХХК, Хан Хэнтийн аварга дэвжээний бөх, улсын арслан Энхтөгсийн Оюунболд үзүүрлэв.

Их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Зорчигч Тээвэр 1 ОНӨААТҮГ, Ховд дэвжээний бөх, улсын аварга О.Хангай, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Монтед Констракшн, Асиан Сити ХХК, Мах Импекс ХК, Батхаан Ойл ХХК, "Ховд" дэвжээний бөх, улсын арслан Б.Бат-Өлзий нар шалгарлаа.

Дунд шөвөгт улсын заан Д.Хүдэрбулга, улсын заан С.Сүхбат, улсын үнэн зоригт харцага Э.Даш, улсын начин Б.Лхагвадорж нар үлдэв.

Зохион байгуулагдын зүгээс “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн тусгай шагналыг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, аймгийн арслан М.Гантулгад олголоо.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe