Жаргалын ЦЭРЭН

Н.Саруулдөл
2024-05-28

Боловсролын салбарт 56 жил ажиллахдаа 40 жилд нь сонсголгүй хүүхдүүдийг хэл ярианд сургасан “эмээ багш” Ж.Цэрэнгийн түүх

Анх энэ сургуульд очиж ажиллахдаа Боловсролын яамны томилолт аваад 29-р тусгай сургууль дээр сонсголын согогтой хүүхдүүд дээр очихгүй юу. Тэгээд очоод яг үүдээр нь ороод явсан чинь сонсголын алдагдалтай хүүхдүүд чинь жаахан эвгүй дуугардаг. Нэг багш дээрээс бууж ирээд нэг юм дохиогоор хэлсэн чинь нөгөө хүүхэд жаахан эвгүй дуугарахаар нь энэ чинь ёстой айхтар сургууль байдаг юм байна. За одоо яахав, нэгэнтээ яамны томилолт авчихсан юм чинь гээд захирал дээр орлоо. Анкетаа бичүүлээд гарангуутаа ер нь больё оо, буцаад 28-р сургуульдаа очиж ажиллая гэж бодоод 7 хоног алга болов оо. Захирал Ц.Лантуу багш намайг эргүүлж дуудаад чи эх хүн байна, сонсголоо алдчихсан, хараагаа алдчихсан энэ хүүхдүүдтэй ажиллахад чамд багш хүний энэрэнгүй сэтгэл гэж байна уу. Яагаад чи энэ хүмүүстэй ажиллахаасаа айж, зугтааж ийм будилаан хутгаж байгаа юм бэ гээд надаас асуусан. Тэгэхээр нь би уйлчих гээд, нөгөө багш чинь ч Ц.Лантуу багш чинь настай эрэгтэй захирал шүү дээ. Эвгүй болоод, би ч эвгүй болоод уйлмаар ч юм шиг. Хоёр хөөрхөн хүүхэд оруулж ирээд “За чи энэ хоёрыг хар” гэдэг юм байна. Нөгөө хоёрыг чинь хараад би бүр одоо юм асуухаар нөгөө хоёр чинь миний урдаас хариулж чадахгүй. Чи эд нарт уруулын уншлагаар заана, амаараа заана, хурууны үсгээр заана. Ийм сайхан энэрэнгүй сэтгэлтэй хүн энд ажиллана. Тэрнээс зүгээр чам шиг гаднаас нь хараад явдаг хүн бол манай сургуульд багш хийх бол ямар ч үндэс байхгүй гээд. 

За эндээс хөөгдвөл ажилгүй болох юм байна гээд “Ажиллая багш аа, ажиллая. Би одоо ёстой энэ хүүхдүүдийн чинь төлөө насан эцэс болтлоо ажиллая” гээд. Нөгөө хоёр хүүхэдтэй чинь захирал ярьж байна аа. Энэ манай сургуульд ирсэн багш байгаа юм гээд нөгөө хоёрт хэлсэн чинь нөгөө хоёр “Аа тийм тийм”, “Баярлаж байна уу” гэсэн чинь “Аа баярлаж байна, баярлаж байна” гээд гарахаар нь ёооё ёстой зүрх эмтрээд л орой гэртээ хариад би ёстой багш болсных энэрэнгүй сэтгэл надад байгаа ч юм уу, үгүй ч юм уу. ЕБС-д 3 жил ажиллахад хичээлээ заагаад л гараад явчихна, хичээлээ заагаад л гараад явчихна. Залуу байсан болоод л тас няс гэж заримыг нь загначхаад л яваад байдаг байсан чинь тэр сургуульд очоод тэр эх хүний болон эцэг хүний энэрэнгүй сэтгэл гэдэг бол үнэхээр тэр хүүхдүүдийг хараад уярдаг юм билээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe