Artificial Inteligence буюу “Хиймэл оюун ухаан”-ы хөгжил бидний өдөр тутмын амьдралаас эхлээд улс төрийн орчинд хүртэл нөлөөлж, сонгогчдын санаа бодол, тэр ч байтугай сонгуулийн үр дүнд хүртэл нөлөөлөх вий гэсэн айдас судлаачдын санаа зовнилыг төрүүлээд байна. Учир нь8 2024 онд Энэтхэг, Индонез, Америкийг багтаагаад олон чухал сонгуулийн өмнө дэлхий нүүр тулан ирээд байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд
Америкийн Бүгд найрамдах намын хорооноос явуулсан сонгуульт сурталчилгаанд хэрэв Жо Байденийг АНУ-ын ерөнхийлөгчөөр ахин сонгогдвол Хятад Тайванийг эзэлж, цагаачдаас болж АНУ-ын нийгэмд эмх замбараагүй байдал үүсэж байгаа агуулга байгаа бүхий дүрс бичлэгийг цацсан байна.
Түүнчлэн 2023 онд цацагдсан Хилари Клинтоны нэгэн бичлэг нь олныг гайхшируулсан юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн нам доторх сунгааны үеэр Хилари Клинтон эсрэг намаасаа нэр дэвших хамгийн өндөр магадлалтай байсан Рон Десантисыг “АНУ-ын төрд зайлшгүй хэрэгтэй хүн, би яг үнэндээ түүнийг маш их дэмждэг” гэж хэлсэн агуулга бүхий бичлэг байжээ.
Гэвч энэ нь тэр чигтээ худал буюу AI-аар эвлүүлсэн бичлэг байсан агаад Хилари Клинтоныг ийм бичлэг хийсэн гэх нотолгоог олоогүй юм.
Асуудлын гол нь AI нь тухайн хүний дуу хоолойны өнгө, зан чанар, нүүрний хувирлыг яг дуурайсан байсан ба үнэн худлыг ялгах аргагүй байсанд байгаа юм. Үүнээс гадна AI нь ямар ч соёл, хэлд нэвтрэх чадвартай байгаа нь судлаачдын санааг хамгийн их зовоож байна.
Тайваний Ерөнхийлөгчийн сонгуульд
Тодруулбал 2024 оны 1 сард болсон Тайваний ерөнхийлөгчийн сонгууль нь Хятадын талтай илүү ойрхон Гоминдан нам болон Тайваний тусгаар тогтнолыг дэмжиж, нэг нам эрх барихын эсрэг байдаг Ардчилсан нам хоёрын хооронд гол өрсөлдөөн өрнөсөн. Гоминдан намыг ялуулахын тулд Хятадын талаас AI-ийг асар өргөнөөр ашигласан байна.
Жишээлбэл, Тайваньчуудын 75 хувь нь мэдээллийг нийгмийн сүлжээнээс авдаг ба бодитоор хятадын 100 мянган троллын бай болох эрсдэлтэй гэсэн урьдчилсан таамаг явсан. Мөн Хятадын Коммунист намын 700 хакер facebook дээр блоклуулсаны дараа хакерчид AI ашиглан бүтээсэн бичлэгийг youtube дээр нийтэлж эхэлсэн байна. Тус бичлэгийн агуулга нь Тайваний засгийн газар нь хууль бус, Хятад бол сайн бас хүчтэй гэх мессежийг олон нийтэд тасралтгүй түгээсэн байна. Хэдийгээр Тайваний сонгуульд Тайваний тусгаар тогтнолыг дэмжигч тал ялалт байгуулсан ч мэдээллийг шүүлтүүргүй хүлээж авбал сонгогчдын санаа бодолд AI шууд утгаар нөлөөлж сонгуулийн үр дүнг бүрэн өөрчилж, дэлхийд томоохон өөрчлөлтийг авчрах байсан нь мэдээж.
AI улам улс төржиж байгааг нотлох жишээ үүгээр дуусахгүй. Тэрээр 2024 оны ерөнхийлөгчийг сонгох урьдчилсан сонгуулиар Жо Байдены хоолойгоор сонгогчдод хандан тус урьдчилсан сонгуульд оролцолгүй, 2024 оны 11 сард болох жинхэнэ сонгуульд саналаа хадгалахыг уриалсан дуу бичлэг явуулсан байна. Үүнээс харахад сонгуулийн өдөр худал мэдээлэл цацах, шуурга дэгдлээ, гал гарлаа гэх мэтээр сонгогчдыг сонгуульд оролцуулахгүй байх гэх мэт бичлэг цацахыг үгүйсгэх аргагүй. AI- аар бүтээсэн худал мэдээлэл хэдий нь Аргентин, Словак зэрэг орнуудын сонгуулийн сурталчилгаанд хэдий нь ашиглагдсан.
Энэтхэгийн сонгуульд,
Дэлхийн хамгийн том сонгууль, хамгийн их зардал гардаг гэдэг утгаараа AI-ийг сонгуулийн кампанит ажлыг хөнгөвчлөх, зардал хэмнэх зэргээр ашиглахаас гадна олон хэл бүхий энэтхэгийн оршин суугчдад нэр дэвшигчийн яриаг шууд орчуулах технологийг ашигласанаар урьд өмнө нь хэзээ ч ойлголцож байгаагүй үндэстэн хоорондын ойлголцлыг бий болгож өгсөн байна. Тодруулбал сонгуульд нэр дэвшигч Нарендра Модигийн яриаг Энэтхэгт хэрэглэгддэг Kannada, Bengali, Telugu, Punjabi, Marathi, Odia, Malayalam хэлээр AI шууд орчуулсан юм. Үүнээс гадна Модигийн Бахаряата Жаната намнь AI ашиглан мөрийн хөтөлбөрөө иргэн бүрт амар хялбараар хүртээх, мессеж илгээх зэрэгт ашигласанаар AI нь сонгуулийн компанит ажлыг хөнгөвчлөх жишиг болж чадсан.
Гэсэн ч AI орчуулга нь одоог хүртэл төгс биш, нэг л үг буруу утгатай орчуулагдах төдийд маш том хэмжээний зөрчил үүсч болно. AI-ийн эдгээр амжилтыг үл харгалзан DEEP FAKE мэдээ ч тэдний санааг маш ихээр зовоогоод байгаа юм. Тухайлбал Болливуудын алдарт жүжигчин Aamir Khan-ы хоолой, дүрсийг ашиглан эрх баригч Модиг сонгохгүй байхыг иргэдэд уриалж буй утгатай бичлэг цацагдсаны дараа тэрээр энэ нь ор үндэсгүй худал мэдээлэл болох нь батлагдсан. Түүнчлэн нэр дэвшигч Модигийн хоолой, дүрсийг ашиглан тэрбумтнуудыг ивээн тэтгэж буй утгатай хөгжилтэй бичлэгүүдийг нийгмийн сүлжээгээр цацсан байна.
Эх сурвалжуудын дурдаж буй AI-ийн талаарх хамгийн муу мэдээ нь AI-ийг сонгуулийн саналын хуудсыг хуурамчаар үйлдэх, худал зураг, худал мэдээлэл тараах, сонгуулийн саналыг хуурамчаар тоолох зэргийг амархан хийж болох боломж бүрдэж байгаа явдал юм. Хэдийгээр энэ асуудалд дэлхий нийтээрээ анхаарал хандуулж, Facebook, Twitter, Insagram, Tik Tok зэрэг томоохон компаниуд хуурамч мэдээлэл түгээх асуудлыг хянах тэмцэх талаар амлалт өгөөд байгаа ч бодит байдал дээр хууль тогтоомжоос илүү хурдацтай хөгжиж буй энэ технологи нь иргэдийн сонгох эрхийг зөрчиж, сонгуулийн үр дүнг өөрчлөх хор хөнөөлтэй үр дагаврыг авчрах аюул өндөр байсаар байна.
2024 оны сонгуульд AI урьд өмнө байгаагүйгээрээ их нөлөөлөх нь тодорхой болсон. AI-аас сэргийлэх хамгийн бодит арга бол бид авч буй мэдээлэлдээ шүүлтүүртэй хандах, мэдээллийг үнэн зөв эх сурвалжаас авах, Facebook, Instagram зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа мэдээлэлд болгоомжтой хандах зэрэг юм. AI зөвхөн сонгууль ч гэлтгүй хүн төрөлхтний бодол санааг хүссэн зүг рүүгээ удирдаж чадах аймшигт нийгмийг бидэнд авчрахад ойртсон байна.
Эх сурвалж
Paper shredding drives false election claims in Georgia. (2020, November 25). AP News. https://apnews.com/article/election-2020-joe-biden-donald-trump-georgia-media-93dbd6e5c6adf8047b70946d16947e61#
Noti, A. (2024, February 28). How Artificial Intelligence Influences Elections, and What We Can Do About It. Campaign Legal Center. https://campaignlegal.org/update/how-artificial-intelligence-influences-elections-and-what-we-can-do-about-it
(2023, October 3). How AI could sway voters in 2024’s big elections [Review of How AI could sway voters in 2024’s big elections]. Chathamhouse; Helen Fitzwilliam. https://www.chathamhouse.org/publications/the-world-today/2023-10/how-ai-could-sway-voters-2024s-big-elections
Vincent, J. (2023, April 25). Republicans respond to Biden reelection announcement with AI-generated attack ad. The Verge. https://www.theverge.com/2023/4/25/23697328/biden-reelection-rnc-ai-generated-attack-ad-deepfake
x.com. (n.d.). X (Formerly Twitter). Retrieved June 3, 2024, from https://x.com/ramble_rants/status/1645760735266451456
AI and India’s General Elections. (n.d.). Thediplomat.com. https://thediplomat.com/2024/04/ai-and-indias-general-elections/
Сэтгэгдэл үлдээх