УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өглөө 08.10 цагаас эхэлж, үүрийн 04.10 цагт үргэлжилж байна. Хуралдаан нийтдээ тасралтгүй 20 цаг үргэлжилж буй юм.
Хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон 68 гишүүний 66 нь дэмжсэнээр, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон 69 гишүүний 68 нь дэмжсэнээр баталж, 2024-2028 оны Засгийн газар нь 16 яамтай, Ерөнхий сайдаас гадна 22 сайдтай ажиллана.
ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЭЦ
Ерөнхий чиг үүргийн яамд
1/Эдийн засаг, хөгжлийн яам
2/Гадаад харилцааны яам
3/Сангийн яам
4/Хууль зүй, дотоод хэргийн яам
Чиглэлийн яамд
5/Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
6/Батлан хамгаалах яам
7/Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
8/Боловсролын яам
9/Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
10/Зам, тээврийн яам
11/Аялал жуулчлал, соёл, спорт залуучуудын яам
12/Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам
13/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
14/Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
15/Эрчим хүчний яам
16/Эрүүл мэндийн яам
ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮН
1/Ерөнхий сайд
2/Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
3/Шадар сайд
4/Шадар сайд (Худалдан авах, хөрөнгө оруулалт хариуцсан)
5/Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
6/Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга
7/Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга
8/Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга
9/Гадаад харилцааны сайд
10/Сангийн сайд
11/Хууль зүй, дотоод хэргийн сайд
12/Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд
13/Батлан хамгаалахын сайд
14/Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
15/Боловсролын сайд
16/Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
17/Зам, тээврийн сайд
18/Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд
19/Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд
20/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
21/Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд
22/Эрчим хүчний сайд
23/Эрүүл мэндийн сайд
Сэтгэгдэл үлдээх