Мега төслүүд хэдэн жил гацав?

О.Пүрэвсүрэн
2024-09-05

Монгол Улсад тулгамдаж буй асуудлуудыг шийдэхүйц хэд хэдэн мега төслүүд бий. Эдгээр нь үе, үеийн Засгийн газрыг дамжиж ирсэн ч хэрэгждэг нь тун цөөн. Дийлэнх нь гарт баригдаж нүдэнд харагдахгүйгээр цаасан дээр бичигдэж тэрбум, их наядаар нь зарцуулсаар.

 

Тавдугаар цахилгаан станц

Гацсан жил: 36 жил 

  •  Анх 1988 оноос Тавдугаар цахилгаан станцыг бүтээн байгуулах тухай ярьж эхэлсэн. 
  • Тухайн үед одоогийн Амгалангийн дулааны станцын суурин дээр барихаар яригдаж байсан ч муу хувилбар гэж үзээд Багануур уурхайн хажууд байгуулахаар шавыг нь хүртэл тавьж байсан.
  • Үүнээс хойш сураггүй байсаар 2000 оны эхээр дахин хөндөгдөж, хотын зүүн хэсэгт Улиастайд барихаар болжээ.
  • 36 жилийн турш буурь сэлгэж явсаар эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох нь яриа төдий болж энэ хооронд нь цахилгаан дулааны хэрэглээ өсөн нэмэгдсээр байгаа. 

 

Эгийн голын усан цахилгаан станц

Гацсан жил: 33 жил

  • Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Сэлэнгийн бэлчирт баригдах ёстой Эгийн голын  усан цахилгаан станц анх 1991 оноос яригдаж, зээл тусламж гэрээнд гарын үсэг зурах, зураг төсөл, тендерийн бичиг баримтын ажлууд эхэлсэн.
  • 2013 онд Засгийн газрын тогтоолоор “Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, импортын эрчим хүчний хамаарлаас гарах зорилготой”-оор тус станцыг барих шийдвэр гарсан.
  • Одоогоос 33 жилийн өмнөөс яригдаж, 11 жилийн өмнө барих шийдвэр нь гарсан төсөл барилгын суурь байхгүй ч байж 78,2 тэрбум төгрөг зарцуулсан байна.

 

Метро

Гацсан жил: 17 жил

  •  Анх 2007-2009 онд Улаанбаатар хотод метро барих урьдчилсан ТЭЗҮ Техник, эдийн засгийн үндэслэл, суурь судалгаанууд хийж байсан.
  • Засгийн газраас 2023 оны 11-р сард метрог 2024-2027 онд багтаан барих төсөл хэрэгжүүлэхээр болсон.
  • Энэ оны долоодугаар сард уг төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх БНСУ-ын “Дова инженеринг” тэргүүтэй түншлэгч компаниудтай менежментийн гэрээнд гарын үсэг зурсан.
  • Толгойтоос Амгалан өртөө хүртэл нийт 17,7 км үргэлжлэх “Улаанбаатар метро”-ны бүтээн байгуулалт нийтдээ 4.1 их наядаар хэрэгжинэ.

 

Тавантолгой дулааны цахилгаан станц 

Гацсан жил: 11 жил

  • Засгийн газрын 2013 оны 71 дүгээр тогтоолоор Тавантолгой цахилгаан станц төслийг эхлүүлж байсан.
  • "Тавантолгой цахилгаан станц" ХХК болон "MSC power" ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээг 2016 онд байгуулсан. 
  • Оюутолгой болон Тавантолгой цахилгаан станц компаниуд цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах үнийг харилцан тохиролцож чадаагүй улмаас 2016 оноос хойш төсөл хүлээлтийн байдалд орсон. 
  • Засгийн газрын 2023 оны 4-р сарын хуралдаанаар Тавантолгой ДЦС-ын төслийг эрчимжүүлэх эрчимжүүлэхийн тулд 300+150 мегаватт гэсэн 2 үе шатад хуваахаар болсон. 
  • Тавантолгой 300 мегаваттын ДЦС-ын төслийг 2024-2027 онд ашиглалтад оруулах боломжтой гэсэн байгаа. 
  • Тухайн төслийн нийт санхүүжилтийн дүн нь 2024 оны 3-р сарын байдлаар  847,5 сая.доллар


 

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц

Гацсан жил: 6 жил

  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 2018 оноос яригдаж эхэлсэн.
  • Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Увс аймгийн Өмнөговь, Баян-Өлгий аймгийн Баяннуур хэмээх гурван сумыг дамнана. Энэ нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа.
  • 2021 оны есдүгээр сард гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулсан. 
  • Төслийн нийт хөрөнгө оруулалт нь 818.0 тэрбум төгрөг бөгөөд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 95 хувийг, улсын төсвөөс 5 хувийг санхүүжүүлж, 2021-2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 

 

Дүүжин тээвэр

Гацсан жил:  4 жил

  • Анх 2020 онд тухайн үеийн Зам тээврийн сайд Б.Энх-амгалан Засгийн газрын хуралдаанаар дүүжин тээврийг танилцуулж байв.
  • Гэтэл дүүжин тээврийн ажиллагаа эхлээгүй байхад 2021-2023 онд 937.9 сая төгрөг гаргаж, дүүжин тээврийг санхүүжүүлжээ.
  • Дүүжин тээврийн төслийг 2023 оны зургаадугаар сард эхний гэрээнд гарын үсэг зурсан.
  • 2024 оны дөрөвдүгээр сарын 4-д дүүжин тээврийн шавыг тавьсан.
  • 4,2 км замыг 6 минут туулж болох дүүжин тээврийг 2025 оны 12-р сард ашиглалтад оруулна гэсэн байгаа. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe