10 жилийн дараа 10 дахь дархан аварга тодорлоо

Ц.Чимэдцэеэ

Намсрайжавын Батсуурь Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүллээ. Ийнхүү монгол бөхийн түүхэнд 10 дахь Дархан аваргаар тэмдэглэгдэн үлдэв.

Дархан аваргууд:

  • 1946 онд Булган аймгийн Хангал сумын харьяа Б.Түвдэндорж 7 түрүүлж
  • 1960 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяа Д.Дамдин 5 түрүүлж
  • 1963 онд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяа Ш.Батсуурь 2 түрүүлж
  • 1966 онд Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяа Ж.Мөнхбат 6 түрүүлж
  • 1971 онд Увс аймгийн Хяргас сумын харьяа Х.Баянмөнх 10 түрүүлж
  • 1981 онд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяа Д.Цэрэнтогтох 4 түрүүлж
  • 1990 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяа Б.Бат-Эрдэнэ 11 түрүүлж
  • 2014 онд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяа А.Сүхбат 3 түрүүлж
  • 2014 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяа Г.Өсөхбаяр 4 түрүүлж
  • 2024 онд Увс аймгийн Ховд сумын харьяа Н.Батсуурь 4 түрүүлж

Newsletter Subscribe