Жилд дунджаар умайн хүзүүний хорт хавдраар нас бардаг хүний тоо

Ц.Чимэдцэеэ

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх Хүний Папиллома Вирус (ХПВ)-ийн шалтгаант өвчлөл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, дархлаажуулалттай холбоотой хэвлэлийн бага хурлыг Эрүүл Мэндийн Яаманд өнөөдөр зохион байгууллаа.

Энэ үеэр ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү "Умайн хүзүүний хавдраар өнөөдөр 4,712 хүн өвдсөн байна. Жилд 160 хүн умайн хүзүүний хавдрын шалтгаанаар нас барж байна. Мөн 400-500 гаруй хүн шинээр өвдөж байна" хэмээн мэдээлсэн.

Мөн дэлхийн улс орнууд "Умайн хүзүүний хавдаргүй" гэдгээ зарлаж байгаа өнөө цаг үед Монгол улс Азидаа энэ төрлийн хавдраар тэргүүлж байгаа талаар дурдав. Харин урьдчилан сэргийлэх вакцинаар эрсдэлээс хамгаалах боломжтой гэв.

Энэ талаар цахим сүлжээнд худал мэдээлэл түгээж байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн юм.

Үүнтэй холбоотойгоор gogo.mn сайт баримтаар нягталсан мэдээлэл бэлтгэснийг энд дарж үзнэ үү.

Newsletter Subscribe