Ц.Чимэдцэеэ
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, З.Мэндсайхан нар гуравдугаар сарын 28-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавьжээ.
Асуулгад төрийн өмчит компани, банк, улсын үйлдвэрийн газарт "бүтээмжийн менежер", ", "хяналтын менежер" гэх нэршил бүхий хэдэн албан тушаалыг бий болгосон, хэдэн хүн томилогдсон, томилсон этгээдийн шийдвэр, тэдгээрийн цалин хөлс, бусад хангамж, сонгон шалгаруулалтаар томилогдсон эсэх, сонгон шалгаруулалтаар томилогдсон бол холбогдох мэдээллийг бичгээр ирүүлэхийг хүссэн байна.
Тэгвэл Ерөнхий сайдаас бүтээмжийн менежер, хяналтын менежер нийтдээ 42-ыг томилсон бөгөөд, энэ тоог нэмж 100-д хүргэх талаар хариу иржээ.