.Админ
Монголчууд эртнээс өвлийн цаг агаарын төлөв байдлыг есөн есийн 81 хоногоор ангилж ирсэн билээ.
Ингэхдээ өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг Балчир гурав, Идэр гурав, Өтөл гурав гэж хуваадаг ажээ.
Өнөөдрөөс буюу 12 дугаар сарын 22-оос 30 хүртэл нэг ес үргэлжилнэ. Энэ үеийн аж байдлыг "нэрмэл архи хөлдөнө" хэмээн илэрхийлдэг билээ.