.Graph
Улсын төсөв 425 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа
Энэ нь өмнөх оны алдагдлаас 70 орчим тэрбумаар буурчээ. Харин төсвийн зарлага 2,1 их наяд төгрөг болжээ. Энэ нь өнгөрсөн оноос зарлага буурсан. Эцсийн хэрэглээ 31,4 их наяд төгрөг болж, өмнөх онтой харьцуулахад 1,7 их наяд төгрөгөөр буюу 5,7 хувиар өсжээ. Өрхийн хэрэглээ 25 их наяд төгрөг болж 3,8 хувиар өссөн бол төрийн байгууллагын хэрэглээ 6,3 их наяд төгрөг болж, 6,1 хувиар буурчээ.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6,8 хувь гарсан нь сүүлийн 4 жилийн өндөр үзүүлэлт боллоо
ДНБ (урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр) 2025 онд 89.9 их наяд төгрөг болж, өмнөх онтой харьцуулахад 6,8 хувиар өсжээ. Энэхүү өсөлтөд Хөдөө аж ахуйн салбарын өсөлт 918 тэрбум төгрөг буюу 30 хувийн өсөлт голлон нөлөөлжээ. ХАА салбар тэр дундаа мал аж ахуйн салбар том малын хорогдол багатай, малын тоо толгой 440 мянгаар өссөн зэрэг нь ХАА-н салбарын өсөлтийн гол утгыг илэрхийлж байна. Энэхүү өсөлт нь Монгол банк, ЗГ-ын таамгаас давсан өсөлт болж байна. Сүүлийн 4 жилд өссөн өндөр үзүүлэлт юм.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурчээ
2024 онд 1,9 тэрбум долларын гадаадын хөрөнгө оруулалт хийж байсан бол энэ онд 731 сая доллар болж, 26 хувиар буурчээ. Мөн багцын хөрөнгө оруулалтын хэмжээ 23 хувиар буурсан байна. Манай улс гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар олон хурал цуглаан хийж лоозогносон ч тоо эсрэг утга илтгэж байна.
Гадаад худалдааны бараа эргэлт 906 сая долларын ашигтай гарлаа
Монгол улс 1,7 тэрбум долларын экспорт хийжээ. Энэ нь 71 хувиар өссөн үзүүлэлт болж байна. 96 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Зэсийн хүдрийн баяжмалын орлого 462 сая доллароор нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, 167 сая доллароор буюу 35 хувиар өсжээ. Гадаад худалдааны 88 хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна.
Суудлын автомашины импорт буурав
Харин импорт 843 сая долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 12 хувиар буурсан дүн юм. Тухайлбал, 73 сая доллароор суудлын автомашины импорт буурсан байна.
