АИ-92 автобензиний нийлүүлэлтийн үнэ тонн тутам нэмэгдлээ

Ц.Чимэдцэеэ

2026 оны хоёрдугаар сараас эхлэн АНУ, Ираны хоорондын мөргөлдөөнөөс шалтгаалан дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом өсөж, баррель тутмын үнэ 100 ам.доллар давсан байна. Энэ өсөлт гуравдугаар, дөрөвдүгээр, тавдугаар саруудад үргэлжилсэнээр Монгол, ОХУ-ын гэрээний үнийн шинэчлэлийн нөхцөлд хүргэжээ.

Үүний улмаас ОХУ-аас Монголд долдугаар сард нийлүүлэх АИ-92 автобензиний үнэ тонн тутамд 95 ам.доллараар өсөж, 800 ам.доллар болсон байна.

Newsletter Subscribe