.Graph
АНУ, Ираны хоорондын мөргөлдөөн эрчимжиж, Персийн булангийн газрын тосны нийлүүлэлт тасалдах болгоомжлол нэмэгдсэнээр Brent маркийн газрын тосны үнэ баррель тутамдаа $100-ыг давлаа.
Үнийн өсөлт удаан үргэлжилбэл дэлхий даяар бензин, дизель түлш, тээвэр болон өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх эрсдэлтэй байна. Олон улсын зах зээлд Brent газрын тосны үнэ $101.21, АНУ-ын WTI газрын тосных $96.05 орчимд хүрчээ. Brent-ийн үнэ өнгөрсөн нэг сарын хугацаанд 25 орчим хувиар өссөн байна.