Нөмрөгийн дархан цаазат газрын 79.8 хувь нь шатав

.Graph

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт гарсан түймэр нийт 528,765.5 га талбайг хамарсан бөгөөд үүнээс Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 79.8 хувь нь түймэрт өртсөн урьдчилсан мэдээлэл гарлаа.

Нөмрөгийн дархан цаазат газарт 487 зүйл ургамал, 263 зүйл шувуу, 24 зүйл загас бүртгэгдсэн бөгөөд хүрэн баавгай, хандгай, халиун буга, бор гөрөөс зэрэг амьтдын амьдрах орчин юм.

Тиймээс зэрлэг амьтдын өвөлжилтийг дэмжих зорилгоор 30,000 боодол өвс бэлтгэн, шаардлагатай байршилд хүргэхээр төлөвлөж байна. Уг ажлыг гүйцэтгэхэд Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргах аж. 

 

Newsletter Subscribe