“Их наяд”, “Саруул” захад үхрийн мах хамгийн үнэтэй

.Graph

“Их наяд”, “Саруул” захад үхрийн мах хамгийн үнэтэй 

Үндэсний статистикийн хорооноос нийслэл дэх хүнсний төвүүд болон захуудад махны үнэ ямар байгааг тандан гаргажээ. Арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар “Саруул”, “Их наяд” болон “Макс” худалдааны төвд мах хамгийн их үнэтэй байна. Тухайлбал, “Саруул” захад үхрийн мах ястай нь 37 800, цул нь 42 800 төгрөгийн үнэлгээтэй.  “Их наяд” худалдааны төвд үхрийн мах ястай нь 34 800, цул нь 39 800 төгрөгийн ханштай. “Макс”-т үхрийн мах ястай нь 31 800, ясгүй нь 34 400 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин Сонгинохайрхан болон Амгалан захуудад махны үнэ арай хямдавтар байв. Ер нь нийслэлийн хэмжээнд борлуулж буй махны дундаж үнийг танилцуулъя. 

Хонь

Ястай 24 242

Цул 25 507

Үхэр 

Ястай 30 000

Цул 34 442

Адуу

Ястай мах 18 216

Ямаа 

Ястай мах 18 438 төгрөгийн ханштай байна. 

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хонины махны үнэ өнөө жил 47.3 хувийн өсөлттэй гарлаа. Мөн үхрийн махны үнэ 44.9 хувиар өсжээ. Тиймээс хавар, зуны улиралд урьдчилсан захиалга өгсөн иргэд өнөө жил өрхийн төсөвөө хэмнэж чадсан байна. Тодруулбал, зарим иргэн зун шүдлэн үхрийг 2.5, бүтэн хонийг 250 000 мянган төгрөгөөр тооцож, урьдчилсан захиалга өгчээ. Тэгвэл өдгөө орон нутгаас идшээ авч буй иргэд бярууг 3.2 сая төгрөгөөр, шүдлэн түүнээс дээш насны бодыг 3.5-4.5 сая төгрөгөөр авч байгаа аж. 

 

Newsletter Subscribe