Татвар, торгуулиа төлөөгүй машин замын хөдөлгөөнд оролцохгүй

Ж.Номин
2024-09-09

Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлээс зарим арга хэмжээг авч байгаа аж. Тухайлбал, Хотын дарга Х.Нямбаатарын санаачилгаар томоохон хотуудад тренд болж буй “Эко мобилити” аяныг иргэд, жолооч нартай хамтран хэрэгжүүлэх гэнэ. Ингэснээр хөрш айлаараа, эсвэл хамт олноороо нэг нэгнээ замаасаа суулгаад ээлжлэн явдаг тогтолцоонд шилжихийг Хотын дарга уриаллаа. 

Мөн явган замуудыг шинэчлэн, хотын захад авто зогсоолууд байгуулан, автобусны өдрийн гаралтын тоог нэмэхээс гадна захиргааны зарим арга хэмжээг авах аж. 

Тодруулбал, татвар, торгуулиа төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй бөгөөд орон нутгийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас дээш хугацаагаар зорчвол хоног тутам 5000 төгрөгийн хураамж авах юм. Тус зохицуулалттай холбогдуулан товчоодод хяналтын системийг бүрэн нэвтрүүлж дууссан байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe