Автомашингүй өдрөөр цахилгаан скүүтер, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй

Ж.Номин
2024-09-09

Есдүгээр сарын 21-ний Бямба гарагт “Автомашингүй өдөр-2024" болно. Автомашингүй өдрөөр зах худалдааны төвүүд ажиллахгүй бөгөөд 07.00-18.00 цагийн хооронд хэд хэдэн замыг хаах аж.

Түүнчлэн автомашингүй өдрөөр тус хаасан авто замуудад цахилгаан мотоцикл, цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй.

Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор энэ өдрийг манай улс 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ өдрийг 46 улсын 2000 гаруй хот тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe