Э.Содномпилжээ эх орондоо ирлээ

.Graph
2024-09-10

"Парис 2024" паралимпын наадмыг зорьсон шигшээ багийнхан эх орондоо ирлээ.

Энэ удаагийн наадамд манай улс 1 алтан медаль, 3 мөнгөн медаль хүртэж, нийт амжилтаар 57 дугаарт жагссан юм. Медальтнуудаас У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ, Ц.Баттулга нар түрүүлж ирэн тэднийг угтаж авсан бол өнөө өглөө мөнгөн медаль хүртсэн Э.Содномпилжээ ирсэн байна.

Түүнийг ирэх үед гэр бүл, найз нөхөд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын "Сүлд" спорт хорооны удирдлагууд болон холбогдох албан хүмүүс угтаж авлаа.

Энэ үеэр тэрээр "Хүмүүс паралимпын баг тамирчдыг хоол зүйчтэй, сэтгэл зүйчтэй явсан гээд байна лээ. Тийм юм огт байхгүй. Хоол зүйч байхгүй, сэтгэл зүйч байхгүй л явсан. Манай дасгалжуулагч нар сэтгэл зүйчийг нь хийгээд л, бүх юмыг нь хийсэн" хэмээн ярьсан юм. Өөрөөр хэлбэл, тэд дасгалжуулагчаас өөр дэмжих хүнгүй яваад ирж байгаа нь энэ ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe