Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг боловсронгуй болгоно

.Graph
2024-09-10

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж, хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ахлах аж. Ч.Лодойсамбуу нь сөрөг хүчний төлөөлөл бөгөөд сэтгүүлч учир тал талын оролцоог ханган энэхүү хуулийг илүү боловсронгуй болгож чадна гэж үзсэн байна.

Манай Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд хэд хэдэн дутмаг заалт бий. Тухайлбал, сэтгүүлч мэдээлэл өгсөн эх сурвалжаа нууцлах, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус, ил тод байдал, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ёс зүй, хариуцлагын асуудал ихээхэн хөндөгддөг билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу энэ талаар "Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуультай хамт 10-аад хууль өөрчлөгдөхөөр байна. Энэ 10-аад хуульд нэмэлт, өөрчлөлт хийх үү, үгүй юу гэх мэт байгаа байдлыг тодорхойлж, оношилно" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe