АНУ-ын 60 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Kamala Harris, Бүгд найрамдах намаас Donald Trump нар нэр дэвшиж байгаа.
Тэд сонгуулийн бодлогын мэтгэлцээнээ АНУ-ын цагаар есдүгээр сарын 10-ны 21.00 цагаас нээлээ. Монголын цагаар өнөөдөр(2024.09.11) өглөөний 09.00 цагаас эхлэн үргэлжилсэн.
Мэтгэлцээнийг АНУ-ын Pennsylvania мужийн Philadelphia хотын Үндсэн хуулийн төвд ABC телевиз зохион байгуулж буй юм. Чиглүүлэгчээр тус телевизийн хөтлөгч David Muir болон Linsey Davis нар ажиллалаа.
Trump болон Kamala нар өргөн хүрээг хамарсан бодлогын асуудлаар тус бүр байр сууриа илэрхийлэв.
Манай улсад Bloomberg телевиз тус мэтгэлцээнийг орчуулгатайгаар шууд дамжууллаа.
Сэтгэгдэл үлдээх