Монголын 11 тамирчин дугуйн ДАШТ-д уралдана

О.Пүрэвсүрэн
2024-09-11

Швейцар улсын Цюрих хотод мэргэжлийн дугуйн элит, холимог баг, бөөн, ганцаарчилсан гараатай, өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-29-нд болно.

Тус тэмцээнд 50 орны 200 дугуйчин эрх авч оролцох бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Т.Төгөлдөр, Э.Алтан-Очир нарын удирдлага дор 11 тамирчин өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байгаа.

Тэмцээний элит ангилалд “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, мэргэжлийн дугуйн Азийн АШТ-ий элит ангиллын мөнгө, хүрэл медальт, “Парис-2024” олимпын наадмын оролцогч С.Жамбалжамц, залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн мөнгө, хүрэл медальт, Б.Тэгшбаяр, УАШТ-ий алт, мөнгөн медальт Э.Билгүүнжаргал оролцох бол U23 ангилалд Б.Батбаатар, А.Даваажаргал, Х.Тэмүүлэн нар уралдана. Мөн, эмэгтэйчүүдээс Ц.Солонго, Ж.Анужин, Б.Энхмаа өрсөлдөх бол өсвөр үеийнхний хөвгүүдийн ангилалд Э.Хишигсайхан, А.Хүслэн хурд сорих юм.

Монголын эмэгтэй дугуйчид тус тэмцээний холимог багийн төрөлд анх удаа өрсөлдөх гэж байгааг хэмээн Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe