АНУ-ын Нью-Йорк хотод 23 жилийн өмнө энэ өдөр дэлхийн худалдааны төвийн “Ихэр цамхаг”-ийг агаарын тээврийн хоёр онгоц 20-оод минутын зайтай 80 болон 60 давхарт мөргөсөн харамсалтай хэрэг гарсан.
Энэхүү халдлагыг Осама Бин Ладенаар толгойлуулсан Аль Кайда бүлэг зохион байгуулсан.
Халдагч 19 этгээд нь АНУ-ын агаарын тээврийн дөрвөн онгоцыг барьцаалж, ийнхүү осол гаргасан ба өөрсдөө мөн амь хохирсон юм. Халдлагаар "Ихэр цамхаг" нурж, гурван мянга орчим хүн нас барж, 25 мянга гаруй хүн бэртсэн байдаг.
Осама Бин Ладен халдлагыг АНУ-ын Ойрхи Дорнод дахь гадаад бодлого, ялангуяа Саудын Арабт байгаа АНУ-ын цэргүүд, Иракийн эсрэг авсан хориг арга хэмжээ, АНУ Израилийг дэмжиж байгаагийн хариу үйлдэл хэмээж байв.
Сэтгэгдэл үлдээх