Орчин үеийн онолын физикийг үндэслэгч Альберт Эйнштейний АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч Франклин Рузвельтэд (1933-1945) бичсэн захидлыг мягмар гарагт үнэ хаялцуулж, 3.992 сая ам.доллароор худалдсан тухай дуудлага худалдааны “Christie's” ордны цахим хуудсанд мэдээлжээ. Уг захидлын анхны үнэлгээ 4-6 сая ам.доллар байсан гэв.
1939 оны наймдугаар сарын 2-ны өдрийн захидалдаа Эйнштейн нацист Германы цөмийн хөтөлбөрийн талаар тайлбарлаж, нацистуудын судалгаа нь цөмийн бөмбөг бүтээхэд хүргэж болзошгүй байгааг бичжээ.
Дуудлага худалдаанд санал болгосон уг захидал нь Эйнштейний Америкийн Ерөнхийлөгчид бичсэн захидлын эх хувилбар юм байна. Эйнштейний шавь, Унгарын физикч Лео Силард хожим нь захидлын агуулгыг баяжуулж Рузвельтэд илгээжээ. Энэ хувилбар нь Нью-Йорк дахь Франклин Рузвельтийн нэрэмжит номын санд хадгалагддаг.
Эйнштейний бичсэн захидлын эх хувилбарыг хамгийн сүүлд "Майкрософт" компанийг үүсгэн байгуулагч Пол Аллен (2018 онд таалал төгссөн) хадгалж байжээ.
Сэтгэгдэл үлдээх