Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах мастеруудын тэмцээнд Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаа гуай 90 насандаа 6 ангилалд түрүүлж, 6 алтан медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн билээ. Тодруулбал, 100м, 200м, 400м, 800м, 1500 метрийн зайн гүйлт болон гурвын харайлтад түрүүлж, нийт 6 алтан медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Тэгвэл МУГТ Ц.Раднаа гуайд “Сүхбаатарын одон” олгохоор болжээ.
Ташрамд, Тэрбээр 2019 онд 85 настайдаа Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж, нэг дээд амжилт тогтоосон анхны монгол хүн юм. Түүнээс хойш Ази тивийн хэмжээнд зохиогдсон хөнгөн атлетикийн аварга шалгаруулах болон мастеруудын тэмцээнд удаа дараа оролцож, алт, мөнгөн медаль хүртэн, нийт 17 дээд амжилтын эзэн болжээ.
Сэтгэгдэл үлдээх