Орчин үеийн хүмүүс техник технологийн хөгжил зэргээс шалтгаалан болзохоо байжээ. Тэгвэл энэ үед амьд харилцаагаа сэргээхийн тулд болзооны санаа хуваалцаж байна.
Нийтлэлийг зургаар харах бол энд дарна уу.
Хаана болзох уу?
- "Явуухулангийн" цэцэрлэгт хүрээлэн. Байршил: Ард кино театрын баруун талд 23 дугаар сургуулийг чанх урд
- "Монгол, Солонгосын хамтарсан" цэцэрлэгт хүрээлэн. Байршил: Зайсан толгойн хойно "Будда" паркийн эсрэг талд
- "Шинэ Хан-Уул" цэцэрлэгт хүрээлэн. Байршил: Хан- Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 120 мянгатын автобусны буудлын хойно
- "Эрдэнэсийн арал" цэцэрлэгт хүрээлэн. Байршил: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо
- Өглөөний гудамж буюу "Асашёорюүгийн" цэцэрлэгт хүрээлэн. Байршил: Чингэлтэй дүүрэг, Төрийн ордны баруун талд буюу "Гутлын 22"
- Төмөр Замын УГ-ын ногоон цэцэрлэг. Байршил: Төмөр Замын Удирдах Газрын хашаанд
- Чойжин ламын музейн зүлэгт хүрээлэн. Байршил: Төв талбайн урд буюу Гэрлэх ёслолын ордны чанх ард
Эх сурвалж: UB Life
Тус сэдвээр бүтэн мэдээллийн хөтөлбөр үзэх бол энд дарна уу.
Болзох зардал
Жаахан сэтгэл (Зардал: 0 төгрөг)
- Ууланд гарах
- Нар мандахыг харах
- Анхны бороо эсвэл цаснаар уулзах
- Зүгээр л алхах
- Дундын "playlist" нээж, дуртай дуунуудаа хуваалцах
- Цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах
- Тоглоомын талбайд буу халах
- Өдрийн хоол солилцох
Өөр хамтдаа хийж болох зүйлс (Зардал: 1'000-20’000)
- Автобусаар аялах: 1000
- Галт тэргээр аялах: 25’000
- Цайны цагаар болзох (Түүний ажил, сургуулийн гадаа цайны цагаар нь очоод бяцхан амттан өгч үнсээрэй. Үнэхээр хөөрхөн санагдах болно): 5’000
- Өглөөний цай хамт уух: 20’000
- Хамтдаа сайн дурын ажил хийх: 20’000
Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа (Зардал: 8’000-35’000)
- Амьтны кафе орох 20’000
- Номын баярт хамт очих: 30’000
- Яруу найргийн үдэш: 20’000
- Кино хэлэлцүүлэг: 30’000
- Уран зургийн үзэсгэлэн эсвэл музей үзэх: 8’000-30’’000
- Од харах аялал: 35’000
- Керамик урлал, зургийн хичээл: 35’000
Z үеийнхэн болзохоо байсан?
АНУ-ын Судалгааны төвөөс үе үеийн төлөөллөөс өсвөр насандаа болзож байсан эсэх тухай судалгаа авчээ. Судалгааны дүнд өсвөр насандаа болзож үзээгүй Z(1997-2012)-үүд Baby boomer(1946-1964)-үүдээс 2 дахин нэмэгджээ. Мөн Z-үүд Millennials болон X үеийнхээс ч бага болздог байна.
Албан ёсоор үерхье аа хө!
АНУ-ын Залуусын хүрээлэнгээс болзох нь хүн хоорондын харилцаа болон өөртөө итгэхэд эерэг нөлөөтэй хэмээн тэмдэглэжээ. Мөн тууштай, эрүүл гэр бүлийн харилцаанд өөрийгөө бэлтгэх, хортой харилцаа, гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх зэрэг ач холбогдолтой байна.
Сэтгэгдэл үлдээх