Юу болов?
Манай улсад Хөгжлийн банкны, нүүрсний, ногоон автобусны гэх олон хулгай гарч, заримынх нь асуудал одоог хүртэл шийдэгдээгүй байна. Хүүхэлдэйн кинон дээр сарыг хулгайлдаг шиг Улаанбаатарын хамгийн том асуудал болох утааг хулгайлаад аваад явчихвал бид их л баярламаар байна. Гэтэл улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнууд утааг хулгайлж биднийг баярлуулах бус утааг арилгаарай гээд өгсөн мөнгийг хулгайлсан байж болзошгүй асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байна.
Нийтлэлийг зургаар харах бол энд дарна уу.
Утааг арилгахад хэдэн төгрөг зарцуулав?
Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж утааг арилгая гэх саналыг одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд гаргасан. Үүний хүрээнд Тавантолгой түлш ХХК-ийг 2018 оны тавдугаар сард байгуулж, утаа бага ялгаруулдаг сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж эхэлжээ. Тавантолгой түлш ХХК-ийн гол санхүүжилтийг Эрдэнэс Тавантолгой ХК гаргасан бөгөөд 15 удаагийн гэрээгээр 1.1 их наяд төгрөг өгсөн байна.
Тавантолгой түлш ХХК-д өгсөн санхүүжилт
2018 оны 6 сарын 12-нд 18.6 тэрбум
2019 оны 3 сарын 1-нд 111 тэрбум 768 сая төгрөг
2020 оны 2 сарын 18-нд 90 тэрбум 499 сая
2020 оны 9 сарын 29 48 тэрбум 225 сая
2021 оны 1 сарын 8 111 тэрбум 246 сая
2021 оны 9 сарын 30 15 тэрбум 226 сая
2021 оны 11 сарын 4 58 тэрбум 120 сая
2022 оны 1 сарын 13 46 тэрбум 42 сая
2022 оны 2 сарын 23 84 тэрбум 28 сая
2022 оны 3 сарын 31 15 тэрбум 543 сая
2022 оны 4 сарын 19 12 тэрбум 510 сая
2022 оны 7 сарын 7 199 тэрбум 498 сая
2022 оны 7 сарын 29 4 тэрбум 85 сая
2022 оны 8 сарын 31 6 тэрбум 6 сая
2023 оны 2 сарын 15 247 тэрбум 430 сая
Тус сэдвээр бүтэн мэдээллийн хөтөлбөр үзэх бол энд дарна уу.
Хулгай гарсан байж болзошгүйг хэрхэн тогтоов?
Үндэсний аудитын газар 1.1 их наяд төгрөгийг Тавантолгой түлш ХХК хэрхэн зарцуулсныг шалгаж үзэхэд,
Тавантолгой түлш ХХК-ийн захирлууд
М.Ганбаатар 2018 оны 5 сараас 2021 оны 8 сарын 6
Г.Ундармаа 2021 оны 8 сарын 6-аас 2022 оны 9 сар
Ц.Даваасүрэн 2022 оны 9 сараас одоог хүртэл
ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан 2018 оны 5 сараас 2022 он
Өөрөөр хэлбэл, энэ болон бусад холбогдох албан тушаалтнуудыг АТГ, ЭЦА-ны хамтарсан баг шалгаж байгаа гэсэн үг юм.
Энэ өвөл дахиад л утаатайгаа байх уу?
Тавантолгой түлш ХХК-ийн 51 хувийг Эрдэнэс Тавантолгой ХК, 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг нь төрийн өмчийн хороо эзэмшдэг байсан. Тэгвэл 8-р сарын 27-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эзэмшиж байсан 51 хувийг нийслэлийн өмчид шилжүүлэхээр болсон. Ингэснээр утааг бууруулах зардал, менежмент гээд бүгдийг Нийслэл хариуцна. Өөрөөр хэлбэл, энэ жил утаатай байх уу, үгүй юу гэдэг нь нийслэлийн хариуцах асуудал болж байна.
Сэтгэгдэл үлдээх