“Парис 2024” наадамд эрх авч оролцсон тамирчин, шүүгчдийг 10 сая төгрөгөөр урамшуулна

Ж.Номин
2024-09-13

Засгийн газрын 173 дугаар тогтоолын дагуу “Парис-2024” олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчид нэг удаагийн мөнгөн шагнал олгох батламж гардуулсан. Тухайлбал паралимпын наадмын алтан медальт У.Сүрэнжавд 120 сая, олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү болон паралимпын мөнгөн медальт Ц.Баттулга, Э.Содномпилжээ, Г.Болор-Эрдэнэ нарт 60 сая төгрөг гардуулсан бол тэдний дасгалжуулагч Н.Эрдэнэбаатарт 60 сая, Д.Батнасан, Д.Баттулга, М.Бундмаа, Д.Махашири нарт 30 сая төгрөгийн батламж гардууллаа. Ийнхүү нийт 10 хүнд Засгийн газраас 540 сая төгрөгийн мөнгөн шагналын батламж олгожээ.

Түүнчлэн олимпын наадамд эрх авч оролцсон 32 тамирчин, паралимпын наадамд эрх авч оролцсон 11 тамирчин, олимпын наадмыг дэнсэлсэн Л.Одгэрэл, М.Бөхбат, Т.Энхцэцэг, Б.Атарбаяр, Ц.Цогтгэрэл нар тус бүрд нь 10 сая төгрөг гардуулах шийдвэр гаргасан ба нийт 480 сая төгрөг олгохоор болов.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe