Олон улсын хиймэл оюун ухааны анхдугаар олимпиад (IAIO) энэ сарын 8-12-нд Саудын арабын хаант улсын нийслэл Рияд хотод болов.
Энэхүү олимпиадад 25 улсын 90 орчим сурагч оролцож, өрсөлдсөн бөгөөд манай улсын сурагчид алт, хүрэл медаль хүртлээ.
Монголын багийн ахлагчаар МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн багш З.Цолмон, дэд ахлагчаар тус сургуулийн багш Г.Амарсанаа нар ажилласан байна. Тус олимпиад нь хиймэл оюун ухааны салбарт онцгой авьяастай залуусыг илрүүлэх, урамшуулах, нэгтгэх, тэднийг таниулах, мөн компьютер, хиймэл оюун ухааны салбарын эрдэмтэд болон багш нарын хооронд олон улсын найрсаг харилцааг бий болгох зорилготой бөгөөд цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулагдах аж.
Сэтгэгдэл үлдээх