Лондоны загварын долоо хоногт загвар өмсөгч Ж.Энэрэл оролцлоо

.Graph
2024-09-16

Лондоны загварын долоо хоног үргэлжилж байна. 

Есдүгээр сарын 13-нд эхэлсэн загварын шоу 17-ны өдөр дуусах юм. Энэхүү загварын долоо хоногт монгол загвар өмсөгч Ж.Энэрэл (eny.jaki) оролцжээ. Тэрээр Erdem болон Roksanda хэмээх хоёр брэндийн 2025 оны хавар, зуны коллекцын даашинзыг өмсөж, тайзнаа алхсан байна. 

Энэхүү ягаан даашинз нь Erdem брэндийнх бөгөөд хээтэй торгон гэмээр тансаг материалтайгаас гадна сувд, шигтгээгээр чимэглэжээ. Erdem брэнд нь 2005 онд анхны коллекцоо танилцуулж байжээ. Үүсгэн байгуулагч Эрдэм Моралиоглу нь Турк аав, Британи ээжтэй нэгэн юм. 

Харин энэ нь Roksanda брэндийнх бөгөөд илүү авангард загвартай харагдаж байна. Roksanda брэнд нь 20-иод жил үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд бусдаас ялгарах өнгө, дахин давтагдашгүй зүсэлтээрээ дэлхийн загварын салбарт хэдийнээ танигдсан байна. Үүсгэн байгуулагч Роксанда Ильичич нь Серби улсаас гаралтай бөгөөд Белградын их сургуульд суралцсаныхаа дараагаар Лондонд очиж байжээ. 

Vogue сэтгүүлийн инстаграмд байршсан зураг нь

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe