"Танайд хоноё" нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Г.Алтантүрүү тэргүүтэй 100 залуу ХҮН намд шинээр элсэн, өнөөдөр намын гишүүний үнэмлэхээ албан ёсоор гардаж авчээ. Г.Алтантүрүүгийн хувьд ирэх сард болох орон нутгийн сонгуульд нийслэлийн БЗД-ийн 4-р тойрогт ХҮН намаас дэвших аж.
Тэрбээр гишүүний үнэмлэхээ гардан авахдаа "Сэтгүүлчийн мэргэжлээс намд элсэж байна. Хэн нэгний цүнх барьж явсангүй. Аль нэг намын дуу хоолой болж худлын талд зогсож байсангүй. Үзэл санааны хувьд ХҮН нам илүү эрүүл, надад ойрхон санагдсан. Сэтгүүл зүйн салбарт 25 жил ажиллахдаа хүний тухай л нэвтрүүлэг хийж ирсэн. Тиймээс өнөөдөр хүнээ мартсан ийм нийгэмд бид дуугаа хураагаад сууж болохгүй. Залуу насныхаа эрч хүчээр, өөрийн чаддаг зүйлээрээ, үзэл санаагаараа ХҮН намд элсэж байна" гэсэн юм.
Сэтгэгдэл үлдээх