Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Тахилтын уулзвараас Найрамдлын уулзвар хүртэлх 15.7 км урт авто замыг засаж эхэлсэн байна.
Тус замын урт 15.7 км, хоёр эгнээ, 7 метр өргөн, 1.5 метр үргэлжилсэн явган болон дугуйн зорчих хэсэгтэй болох аж. “Найрамдал” зуслангийн замын ажилд өмнө нь хоёр удаа тендер зарласан ч амжилтгүй болж, өнгөрсөн долоо хоногийн 5 дахь өдөр гүйцэтгэгчийг шалгаруулжээ. Замыг 1978 онд ашиглалтад оруулснаас хойш 46 жилийн хугацаанд засаж шинэчлээгүй байна.
Авто замын ажлыг 11 дүгээр сарын 1-нд дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх