Олон улсын сонирхогчийн боксын холбоо буюу IBA-тай өрсөлдөж, ОУОХ-нд хүлээн зөвшөөрөгдөх зорилгоор байгуулагдсан World Boxing холбооноос энэ жил Дэлхийн цомын хоёр тэмцээн зохион байгуулжээ. Эхний тэмцээн нэгдүгээр сард Английн Шеффилдэд, дараагийнх нь дөрөвдүгээр сард АНУ-ын Колорадо хотноо болсон байна.
Тэгвэл Дэлхийн цомын гурав дахь тэмцээн есдүгээр сарын 23-нд Улаанбаатар хотноо болох гэж байна. Энэхүү тэмцээн нь “UG Arena”-д дөрвөн өдрийн турш үргэлжлэх аж.
Тэмцээнийг эрэгтэйчүүдийн долоо, эмэгтэй зургаан жингийн ангиллаар зохион байгуулах бөгөөд өнөөдрийн байдлаар 20 гаруй орны тамирчид мэдүүлэг өгсөн байна. Жин тус бүрийн ялагчид ирэх арваннэгдүгээр сард Английн Шеффилд хотноо болох Дэлхийн цомын финалд өрсөлдөх эрхтэй болох юм. World Boxing холбоонд өдгөө Монгол улс төдийгүй дэлхийн 44 улс нэгдсэн байна.
Сэтгэгдэл үлдээх