Байр суурь: BCH Гарьд баг нэрээ сольж байгаа асуудлаар хэн, юу хэлэв

О.Пүрэвсүрэн
2024-09-17

Монголын сагсан бөмбөгийн Дээд лигийн ууган багуудын нэг "BCH Гарьд" баг нэрээ сольж, “BCH Knights" болгохоор болжээ. Энэхүү шийдвэрийг тухайн багийн удирдлага болон спонсор байгууллагууд гаргасан байна. “BCH Knights" баг өмнө нь Танан Гарьд, Дорнод Танан Гарьд, Дархан Гарьд, Алдарт Танан Гарьд, M Гарьд, BCH Гарьд гэсэн нэртэй байсан. Тэгвэл энэ асуудалтай холбоотой байр суурийг хүргэе.

...
Msport

Олон жил лигийн түүхэнд уналт босолттой, өөрсдийн гэсэн өвтэй, шүтэн бишрэгчид олонтой Гарьд баг үндсэн нэрээ анх удаа сольж байна. Харин үүнд үнэнч хөгжөөн дэмжигчид болон тус багийн ууган тоглогчид дургүй байгаа талаар цахим орчинд шуугьж байна.

Эсрэг

Дэмжсэн

2024-09-17

Спортын сэтгүүлч Б.Ялалт

Хүндэтгэлтэй хандаж ирсэн, мартаж болохгүй олон жилүүд Гарьд гэдэг нэртэй холбогдоно. Менежментийн багийн шийдвэрийг бизнес талаас нь ойлгож байгаа ч, Гарьд гэдэг нэр хөндлөнгийн надад хүртэл хайран санагдах юм. Гэсэн хэдий ч үргэлж амжилт хүснэ!

...
Спортын сэтгүүлч Б.Хишигт

Хэрвээ шүү хэрвээ, Лос Анжелес Лэйкерс багийн нэрийг Лос Анжелес Knights болгочихвол, яах вэ? Дэмжсэн хэвээр байх уу?

...
Гарьд багийн дэмжигч Эска

Спонсор нь “Би энэ багийг 100% эзэмшдэг” гээд багийн үүх түүхийг уландаа гишгэж дураараа дургиж байгаа нь үнэнч хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг ихэд хугална. Хэрвээ багийн нэр энэ хэвээрээ үлдвэл тал фен чинь байхгүй болно гэдэг нь баттай шүү!

...
Гарьд багийн дэмжигч Сэвжид Алтангэрэл

Монголд спорт баг авч явна гэдэг амаргүйг ойлгоно. Гэхдээ өдийг хүртэл дэмжиж ирсэн багийн 6 дах тоглогч нараа доромжилсон үйлдлээ багийн эзэд нь эргэн харна уу.

...
Гарьд багийн дэмжигч Г.Билэгт

14 жилийн түүх, дурсамжууд, 14 жилийн ололт амжилт уналтууд, 14 жилийн баяр хөөрийн нулимс энэ хүрээд зогсох юм гэж үү?

...
Тайлбарлагч Б.Энх-амгалан

Нэг л эвгүй байгаа биз, тэр багийн үнэ цэн нь нэртэйгээ цуг байхгүй болж байгаа юм. Иймд спонсоруудыг урт хугацаанд барьж, тухайн франчайзыг урт хугацаанд авч явах, тогтвортой үйл ажиллагаа явуулахад нь холбооны менежментийн бодлого их чухал юм аа.

...

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe