"Урьхан" Б.Чинбат, бизнес эрхлэгч В.Ганзориг нарын алтны хэрэг ямар учиртай вэ

.Graph
2026-08-25

“Урьхан” Б.Чинбат цагдаа нартай нийлж бизнес эрхлэгч В.Ганзоригийг шоронд хийсэн тухай мэдээ, нийтлэл сүүлийн долоо хоног хэвлэлээр тасарсангүй. Олон нийт ч “Урьхан” Б.Чинбат цагдаа нартай нийлж гэмт хэрэг хийгээд байгаа юм байна хэмээн гарчиг төдий ойлголттой байгаа юм. Тэгвэл яг юу болоод байгаа вэ гэдгийг товч тайлбарлаад, хоёр талын байр суурийг хамтад нь хүргэе.

Цагдаа нартай нийлж В.Ганзоригийг шоронд хийсэн гээд байгаа Б.Чинбат, В.Ганзориг нар хэд хэдэн удаа хамтарч бизнес хийж байжээ. Б.Чинбатыг орон нутгийн зам дагуу байдаг “Урьхан” гээд цайны газраар нь бид илүү сайн мэднэ. Харин В.Ганзориг нь өөрийн нэр дээр хэд хэдэн алтны хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, алт олборлодог бизнес эрхэлдэг нэгэн. Өнөөдрийн асуудал гарах нөхцөл таван жилийн өмнө Б.Чинбат хайгуулын тусгай зөвшөөрөл В.Ганзоригоос 5 сая ам.доллароор худалдаж авснаар эхэлсэн байна. Тухайн худалдаж авсан зөвшөөрлөөрөө Б.Чинбат 140 кг алт буюу 50 орчим тэрбум төгрөгийн алт олборлосон байгаа юм. Хүний шунал хязгаарлагдах биш дээ. Б.Чинбат өөрийн талбайгаасаа хальж В.Ганзоригийн эзэмшлийн талбай руу зөвшөөрөлгүй нэвтэрч алт олборлож эхэлсэн байна. Ингээд В.Ганзориг Б.Чинбатыг хууль бусаар өөрийн талбайгаас алт олборлож байна гээд цагдаад гомдол гаргаснаар гол маргаан эхэлсэн. Гэвч Б.Чинбат шалгагдаж байх хугацаандаа БНСУ-руу явж хэсэг хугацаанд алга болж. Хоёр сарын дараа эргэн ирээд В.Ганзоригтой тохиролцоод өргөдлийг нь буцаан татуулж анх худалдаж авсан лицензээ В.Ганзоригт буцаан шилжүүлжээ. Одоо энд нөгөө анх Б.Чинбатын лиценз худалдаж авсан таван сая ам.долларын учир гарч ирнэ. Б.Чинбат таван саяар худалдаж авсан талбайгаасаа 50 орчим тэрбум төгрөгийн алт олборлочихсон. Гэсэн ч хүний юм руу илүү харж байгаад цагдаад шалгуулах дээрээ хүртэл тулсан байгаа юм. Ингээд тохиролцоод В.Ганзоригийн өргөдлийг татуулсныхаа дараа Б.Чинбат В.Ганзориг өөрийнх нь таван сая ам.долларыг луйвардсан гээд цагдаад өргөдөл өгчихсөн. Одоо В.Ганзориг 461-р хорих ангид хоригдож байна.

Энэ хэргийн ард олон тооны цагдаагийн хурандаа нар байгаа гэж нэр, ус, зурагтайгаа хэвлэлээр тарсан нийтлэлд бичигдсэн. Б.Чинбат “чамайг шоронд хийлгэж байгаад алтаа ухна” гэж заналхийлж байжээ.  

Булган аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбилэг,

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр,

ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан,

Цагдаагийн хурандаа А.Эрдэнэбаяр,

УЕП-ын орлогч прокурор М.Чинбат,

Булган аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Доной гэсэн эдгээр хүмүүсийг хохирогч тал В.Ганзоригийг хорих үйл явцад хамааралтай хэмээн хардаж байгаа. Мөн олон нийтэд онц хэргүүд дээр ажилладаг гэдгээрээ танигдсан өмгөөлөгч Б.Мэргэн Б.Чинбатын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа юм.

Болсон үйл явдлын товч мэдээлэл бол ийм. Одоо та бүхэнд энэ хэрэгт холбогдсон талууд ямар байр суурь илэрхийлсэн бэ гэдгийг хүргэе.


 

Эсрэг

Дэмжсэн

2026-08-25

"Урьхан" Б.Чинбат

В.Ганзориг миний таван сая ам.долларыг луйвардсан

...
Бизнес эрхлэгч В.Ганзориг

Б.Чинбат “Шоронд хийж байгаад алтыг чинь ухна” гэж сүрдүүлсэн. Цагдаагийн хурандаа нар Б.Чинбаттай хамсаатан.

...
ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны хэлсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Төгс-Ухаан

Б.Чинбат энэ хэргийн оролцогч биш. Цагдаагийн хурандаа нар оролцсон, нөлөөлсөн зүйл байхгүй. В.Ганзоригийг Б.Чинбатын таван сая ам.долларыг залилсан, талбай хэтрүүлж ашигт малтмал олборлосон хэргээр шалгаж байгаа.

...
Цагдаагийн хурандаа А.Эрдэнэбаяр

Би Б.Чинбатыг танина. Хар багаасаа нөхөрлөж ирсэн. Цагдаа байх үедээ ч нөхөрлөж байсан, одоо тэтгэвэрт суусан хойноо ч нөхөрлөсөөр байгаа. Энэ хэрэгт би ямар ч хамаагүй.

...

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe