МҮБХ Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг 5 сараар хассан нь Улсын баяр наадмын өмнө буруу шийдвэр боллоо хэмээн олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна.
Улсын арслан Р.Пүрэвдагва энэ сарын 7-нд болсон Монгол Улсын Хурц Арслан Г.Дэмүүл агсны нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн Улсын баяр наадмын сорилго барилдааны үеэр Улсын начин Б.Сосорбарамд өвдөг шороодохдоо “алгадсан” нь дэлгэцэнд харагдаад байсан.
Тэгвэл түүнийг “Ёс зүйн дүрэм”-ийн 3.4.1, 3.4.6 дэх хэсэг буюу биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх зэрэг заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан хэмээн үзжээ.
Уг асуудлыг МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн зургаан гишүүн шийддэг байна.
Улсын арслан Р.Пүрэвдагва urug.mn сайтад “Миний барилдах эрхийг таван сараар хассаныг сая мэдлээ. Ёстой гайхаад л сууж байна” хэмээжээ.
Энэ талаар олон нийтийн байр суурийг хүргэж байна.
Эсрэг
Дэмжсэн
2026-06-11
Арслан Р.Пүрэвдагва 2025, 2026 оны заал, танхимын барилдаанд өөрийг нь давсан бөхчүүд, засуул, хөлийн цэцэд "п..." гэдэг үгийг 8 удаа хэлсэн.
Р.Пүрэвдагва шазууртай ч, шартай ч барилддаг. гэлээ ч улсын наадам өнжүүлнэ гэдэг тэнэглэл...
Энэ арай хэтэрнээ, аливаа юмны зохистой байдал алдагдахаар л утгагүй болдог юм даа. Дээр нь дарж унасан хүнийг гараараа түлхсэн болгоны эрхийг хасаад байвал утгаа алдана биздээ.
Пүрэвдагва дээр Архангайхныг “дарах” гэж арга ядсан л үйлдэл хийлээ дээ. Харж л байя. Манай халхууд цүлх улс. Нэгдэж, дугарч, шаагилдахгүй хохирч үлдэх вий. Бөхийн хорхойтнууд минь дуугаа нэгтгэнэ байгаа.
БУРУУД НЬ САНУУЛАХ НЬ ЗӨВЧ БУСДАД НЬ ХАЛГААТАЙ ШИЙДВЭР БАЙНА Нас нэгт жин жавууд нь налайж хэвтсэн шиг бөхийн бүлээс буцсан байхад Арын хангайн Бөх билэгт дэвжээг ахлаж аваад удаагүй байгаа арслангаа ингэж банддаг нь яаж байгаа юм бол.
Улсын арслан Р.Пүрэвдагвад оноосон таван сарын эрх хасах шийдвэрийг олон хүн төрийн наадмын өмнөхөн гарсан хэт хатуу шийдвэр. Алдаа гаргасан бол хариуцлага хүлээх нь мэдээж. Гэхдээ төрийн наадам хаяанд ирсэн энэ үед арай хүнд санагдаж байна.
Төрийн наадмыг өнжүүлнэ гэдэг шийтгэл арай л хатуудчихав уу даа. Р.Пүрэвдагва арслан нутгийнхаа бөхчүүдийг дэмжиж дээшээ даваанд гаргаж өгөх ноён нуруу нь биз дээ. Архангайн бөхчүүд гонсойж байгаа байх даа.
Сэтгэгдэл үлдээх