Снукер билярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээнийг Улаанбаатар хотноо есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Манай улсын тамирчин Б.Нарантуяа Хонгконгийн тамирчин, снукер бильярдын дэлхийн зургаан удаагийн аварга, Ази тивийн аварга, Азийн наадмын хүрэл медальт Нг Он И-д ялагдсанаар хүрэл медаль хүртлээ.
Тэмцээнд 20 орны нийт 76 тамирчин өрсөлдөж, манай улсаас дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдалага дор 16 тамирчин оролцсон.
Б.Нарантуяа 2023 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв. Тэрбээр есдүгээр сарын 21-25-нд болох ДАШТ-д өрсөлдөх юм.
Сэтгэгдэл үлдээх