Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд холбогдох маргаан үргэлжилж байна.
Сөрөг хүчнээс нэр дэвшсэн Эдмундо Гонзалес Испанид очжээ.
Түүнийг ийнхүү эх орноо орхихоос өмнө дарамталж, хүчээр Мадурогийн ялалтыг хүлээн зөвшөөрсөн бичигт гарын үсэг зуруулсан талаар өөрийн "X" хаягтаа есөн цагийн өмнө мэдэгдлээ.
Тухайлбал, түүнийг тус бичигт гарын үсэг зурахгүй бол хилээр гаргахгүй хэмээн шахсан гэв. Мөн сонгуулийн луйврыг эсэргүүцсэн хэвээр байгаа гэдгээ илэрхийлжээ.
Венесуэлийн Үндэсний Асамблейн дарга Хорхе Родригес уг мэдэгдлийг үгүйсгэж, Гонзалес өөрийн хүсэлтээр тус бичгийг үйлдсэн хэмээв.
Тэд Гонзалесыг мэдэгдлээ устгахгүй бол утсаар ярьсан яриагаа дэлгэнэ гэв. Тухайн албан бичиг нууц байхаар заагдсан ч Үндэсний Асамблейн дарга Хорхе Родригес хэвлэлд нээлттэй харууллаа.
Одоогийн Ерөнхийлөгч Николас Мадурог ялсан хэмээн долоодугаар сарын 29-нд сонгуулийн төв байгууллага зарласнаас хойш эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Сөрөг хүчин Мадурогийн өрсөлдөгч Эдмундо Гонзалесыг ялсан баримт бий хэмээн нийт сонгогчдын 80 хувийн саналын хуудсыг олон нийтэд ил байршуулж, эрх баригчдыг нийт саналыг хуудсын нээлттэй болго хэмээн шаардсаар байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх