Манай улс 2024 оныг “Мазаалай хамгаалах жил” болгон зарласан. 1967 онд мазаалай баавгайг судалж эхлэх үед тоо толгой нь 20-35 орчим байжээ. Иймд байгаль орчны мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид өнгөрсөн онд мазаалай баавгайд зориулсан 42 уст цэг, 28 тэжээлийн сав, шилжин нүүдэллэдэг 54 цэгт нийт 124 автомат камер байрлуулсан байна.
Тэгвэл энэ онд Мазаалай баавгайн 4 бамбарууш автомат камерт бүртгэгджээ.
Судлаачид сүүлийн үеийн техник технологийн хөгжлийн тусламжтайгаар сансрын дохиололтой хүзүүвч ашиглаж мазаалайн шилжилт хөдөлгөөнийг ажиглах, хянах боломжтой болсон. Мөн эдгээр болон холбогдох бусад судалгаануудын дүнгээр өмнө нь ердөө 20 гаруйхан гэж үздэг байсан мазаалайн тоо толгой өсөлттэй гарч, 50-иас цөөнгүй гэж үзэх болсон байна.
Сэтгэгдэл үлдээх