Хэний тоглолт яасан гэнэ үү, задгай шоуны сонин сайхан юу байна

Ц.Чимэдцэеэ
2024-09-19

Нийслэлд энэ оны тавдугаар сараас эхлэн есдүгээр сарын 15-ныг дуустал 18 задгай тоглолт зохион байгуулжээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнд

Хит паркт

Налайхад

“Playtime 2024” наадмыг долоодугаар сарын 4-7-нд зохион байгууллаа. Үнийн хувьд энгийн тасалбар 360’000 төгрөгөөс эхэлж, VIP тасалбар 2’000’000 төгрөгөөр үнэлэгдэж байв.

Happy паркт

The Colors хамтлагын “Бид нар” тоглолтыг наймдугаар сарын 30-нд зохион байгуулж, тасалбарыг 80’000 төгрөгөөр борлуулсан. Мөн The Lemons хамтлаг “Cassete launching event” есдүгээр сарын 13-нд болсон. Тасалбар 70’000-100’000 төгрөгөөр үнэлэгдэж байв.

Онцлох баримтууд

All in hit тоглолтын Мөнхийн реп, Flash, Outlaw, Noname хамтлагууд энэ намар тус бүр гурван удаа тоглолоо. Голчлон тасалбар борлуулалдаг shoppy.mn, ticket.mn сайт өрсөлдөгч ихтэй тул хэдэн тасалбар борлуулснаа нууцалдаг юм байна. Реппер Цэцэгийн тоглолтод УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайханы манай улсад ганц гэгдэх  хөгжмийн хэрэгслүүдийг ашиглажээ. Өмнө нь ганцхан Төв цэнгэлдэхийн задгай талбайд найрладаг байсан бол энэ жил “Хит парк”, “Playtime field”, “Happy park” нэмэгдэв.

Төв цэнгэлдэхийн суудлын тоо 12’500.

Гэхдээ задгай шоунд ойролцоогоор 25-30 мянган хүн орох боломжтой. Мөн нийслэлчүүдийг хамгийн их шоудуулдаг, хамгийн их шүүмжлэл дагуулдаг талбай билээ. Учир нь түүнийг тойрсон орон сууцны хотхон, хорооллын оршин суугчдаас ирэх гомдол тасардаггүй.

Иймд хотоос зайдуу шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн шуум гарчээ.

2019 онд дараах байдлаар төлөвлөж, урьдчилсан судалгааг нь хийж байв.

  • Улаанбаатар хотын шинэ төв цэнгэлдэх хүрээлэнг 12.8 га талбайд барина.
  • Дөрвөн улирлын ашиглалтын зориулалттай буюу нээгдэж, хаагддаг дээвэртэй.
  • Доороо авто зогсоолтой.
  • 30 мянга гаруй хүний суудалтай.
  • Үүнээс зөвхөн шинэ Төв цэнгэлдэх хүрээлэнг барихад 250-300 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөж байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe