“Эрэгтэйчүүд эрт унтахгүй, гормонтой тахиа, гахайны мах идсэнээс даавар нь багасч, эмэгтэйлэг болж байна” гэх агуулгатай мэдээлэл цахим орчинд түгжээ. Тухайлбал, 22 цагаас 03 цаг хүртэл унтах үед эрэгтэй хүн тестостерон боловсруулдаг, үүнээс хойш ашиггүй нойр зэргээр ярьжээ. Тэгвэл дээрх ойлголтыг баримтаар шалгасныг хүргэе.
Эх сурвалж: Монголын баримт шалгах төв
Тестостерон гэж юу вэ?
Эрэгтэй хүнд тестостерон даавар харьцангуй өндөр. Энэ нь ургийн хөгжил, эрэгтэй хүүхдийн бэлгийн бойжилт, нас биед хүрэх гэх мэт амьдралын янз бүрийн үе шатад өөр өөр үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь, бэлгийн бойжилтын үед эрэгтэй хүүхдийн өсөлт, биеийн хөгжил, өөрчлөлтийг бий болгодог.
Нийтлэлийг зургаар харах бол энд дарна уу.
Тестостероны түвшинг цусны шинжилгээгээр тодорхойлдог.
Насанд хүрсэн, эрүүл эрэгтэйн тестостероны түвшин ойролцоогоор 264-914 нг/дл байх нь хэвийн. Өглөөд хамгийн их болоод, хоол идсэний дараа буурдаг ба 17-19 насанд дээд цэгтээ хүрдэг. Ойролцоогоор 30 наснаас эхлэн тестостероны хэмжээ маш аажмаар буурч эхэлнэ. Ихэнх эрэгтэйн хувьд жилд ердөө 1 хувиар буурдаг бөгөөд 70 нас хүрэхэд эрэгтэй хүний тестостероны үйлдвэрлэл хамгийн өндөр үеийнхээсээ 30 хувиар буурдаг аж. Өндөр настай эрчүүдийн 75-аас багагүй хувийнх нь тестостероны хэмжээ хэвийн түвшинд байгаа гэсэн тооцоо байна.
40-өөс дээш насны эрүүл эрчүүдийн тестостероны түвшин:
Тестостерон багасахад дараах шинж тэмдэг илэрнэ. Үүнд:
Нойрноос үүдэн тестостерон буурдаг эсэхийг тогтоогоогүй.
Чикагогийн Их сургуульд 28 оролцогчийг хамруулан судалгаа хийжээ. Үр дүнд нь нойрны хязгаарлалттай байсан эрүүл, залуу эрчүүдийн нэг өдрийн тестостероны хэмжээ 10-15 хувиар буурсан байна. Ийнхүү буурсан нь нойрноос шууд хамааралтайгаас биш биеийн эрч хүч суларсантай холбоотой байсан гэнэ. Дээрх үр дүнгүүд нь нойр болон тестостероны уялдаа холбоог хангалттай тодорхойлохгүй тул нэмж судлах шаардлагатайг судалгаанд онцолжээ.
Хоол хүнс тестостероныг түвшинг бууруулах боломжтой юу?
Буурцагт бүтээгдэхүүн тестостероны түвшинд ямар нэг нөлөө үзүүлдэггүйг 2021 онд тогтоосон. Согтууруулах ундааг их хэмжээгээр эсвэл удаан хугацаанд тогтмол хэрэглэх нь эрэгтэй хүний тестостерон дааврын түвшин буурахад хүргэдэг гэсэн үр дүн гарчээ. Талх, нарийн боов болон бусад амттанаар баялаг хүнсний өндөр хэрэглээ нь Тайваны нийт эрчүүдийн тестостероны түвшин буурч байгаатай холбоотой гэж 2018 оны судалгаанд дурдсан байдаг.
Мөн сүүн бүтээгдэхүүн их хэрэглэх, гадуур байнга хооллох, навчит ногооны хангалтгүй хэрэглээ зэрэг нэмэлт хүчин зүйл ч нөлөөлснийг онцолсон байна. Транс өөх тос идэх нь тестостероны түвшинг бууруулдаг бөгөөд хэт их омега-6 тосны хүчил нь төмсөгний хэмжээ, үйл ажиллагааг бууруулдаг нь тогтоогджээ.
Дааврын тэнцвэргүй байдал эсвэл тестостероны түвшин буурахад нөлөөлж болох бусад хүчин зүйл:
Тахиа, гахайны мах тестостеронд хамаагүй.
Тестостероны түвшинг бууруулж болзошгүй зарим хоол, хүнсний талаар нарийн судалгаанууд дунд гормонтой тахиа, гахайны махтай холбоотой дүгнэлт гараагүй. Мөн эрэгтэйчүүдийн тестостероны түвшинг бууруулдгийг баталсан туршилт, судалгаа мөн байхгүй байна.
Сэтгэгдэл үлдээх